Хөвсгөл аймгийн шүүх зүүн баруун тайгад очиж ажиллаа.

     Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очироос Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгч Д.Азжаргал нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны хооронд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдэд зориулсан “Орон нутаг, хөгжлийн санд иргэдийн оролцоо” өдөрлөгт оролцож, сургалт зохион байгууллаа.

     Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор шүүгч Д.Азжаргал нь Цагааннуур суманд томилолтоор ажиллах хугацаандаа Баруун болон Зүүн тайгад очиж, үндэсний цөөнх болох цаатан иргэдийн амьдрал ахуйтай нь танилцаж, хууль, шүүхийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллгааг танилцуулж, тус аймагт үйлдэгдэж буй нийтлэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч, шинээр батлагдан хэрэгжиж буй Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар болоод  авлига албан тушаалын гэмт хэрэг, ялгаварлан гадуурхах гэмт хэрэг, хууль бусаар ан агнах, хил зөрчих гэмт хэргүүд болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэргийн талаар тайлбарлаж, Эрүүгийн хариуцлага, Гэмт хэрэг, Зөрчил, Захиргааны ерөнхий хуулийн тухай гарын авлага тарааж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн харилцан яриа өрнүүлж, 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР