А.Дөлгөөн шүүгчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр зарлигаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Аюурзанын Дөлгөөний шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн морин цагт боллоо.

Тус арга хэмжээнд  Хөвсгөл аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнууд хуулийн байгууллагын төлөөлөл, шүүгчийн гэр бүлийн гишүүд биечлэн болон цахимаар оролцож шинээр томилогдсон шүүгч А.Дөлгөөнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Монгол төрийн шүүгчийн өлмий бат, мэлмий хурц байх болтугай.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг