Хамтарсан уулзалт, сургалт зохион байгууллаа

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн удирдах болон гүйцэтгэх албан хаагч нартай хамтарсан уулзалт, сургалт зохион байгууллаа.

 Уулзалтаар 2021 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг нэгдүгээр улирлын байдлаар дүгнэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-аар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг шүүхийн харуулын цагдаа, дэг сахиулагч нарт сургалт зохион байгуулж, дээрх журмын хэрэгжилтийг хангахад гарч буй алдаа дутагдлын талаар харилцан ярилцлаа.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг