Цахим уулзалт-ярилцлага зохион байгууллаа

Шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй, тасралтгүй, шуурхай, хэвийн явуулах зорилгоор  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Хөвсгөл аймгийн нийт сумдын Засаг даргын Тамгын газрын дарга болон Архив, бичиг хэргийн эрхлэгч, Багийн Засаг дарга нартай цахим уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтаар шүүхээс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх иргэний хэрэгт хүсэлт гаргасан оролцогчийн эрхийг хангахын тулд архивын үйлчилгээг үзүүлэхэд анхаарах асуудал, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг хэрэгжүүлэх, алслагдсан сумдын хэргийн оролцогчийг шүүхэд дуудах ажилд сумдын удирдлагууд болоод багийн Засаг дарга нарын үүрэг оролцоо чухал байдаг талаар мэдээлэл өгч, уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг