Шүүгч, ажилтнууд ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэлээ

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймагт Коронавирусын эсрэг дархлаажуулах ажил эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн Тамгын газраас аймгийн Онцгой комисст санал гаргасны дагуу тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцинд бүрэн хамрууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакциныг хийлгэх ажлыг мэргэжлийн байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу шүүгч, ажилтнуудыг эмчийн үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг