“НОГООН СУВАРГА БОСГОЁ” аянд нэгдлээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “НОГООН СУВАРГА БОСГОЁ” аянд Хөвсгөл аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газрын хамт олон нэгдэж, шүүхийн байрны хамгаалалтын бүс, байгууллагын урд талын нийтийн эзэмшлийн талбайд 65 ширхэг мод суулгаж, ахуйн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Хүрээлэн буй орчноо цэвэрхэн байлгаж,

Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлцгээе.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар