ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 177 хэрэг, зөрчлийн 403 хэргийг хянан шийдвэрлэж, 392 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

2 хүнийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, 2 хүнд оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж, 7 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 35 хүнийг цагдан хорьж, 51 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна.

             Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2021 оны 2 дугаар улиралд аймгийн Прокурорын газраас хүлээн авсан хэргийн тоо 25.4 хувиар, хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 23.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 17.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

      Хүснэгт 1. Өмнөх оны 2 дугаар улиралтай харьцуулвал:

Тус шүүх 2021 оны 2 дугаар улирлын байдлаар 231 хүнд холбогдох эрүүгийн 186 хэргийг хүлээн авч, 16 хүнд холбогдох 6 хэргийг прокурорт буцааж, 12 хүнд холбогдох 6 эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, 1 хүнд холбогдох 1 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 3 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нийт 163 хүнд холбогдох 177 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, 163 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд тайлант хугацааны эцэст 25 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон өсвөр насны 5 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 37 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, 4 хүнийг хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

             

            7 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 35 хүнийг цагдан хорьж, 51 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу тус шүүх харъяаллын дагуу 408 зөрчлийн хэргийг хүлээн авч, 403 хэргийг шийдвэрлэж, зөрчлийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 160 хүнд 27.575.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 232 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 32.3 хувиар өссөн байна.

Хүснэгт 2. Өмнөх оны 2 дугаар улиралтай харьцуулвал:

Шийдвэрлэсэн гэмт хэргийн төрөл:  

Хэргийн төрөл

Хэргийн тоо

2 дугаар улирал

Өсөлт, бууралт

2020 он

2021 он

Тоо

Хувь

1

Хүнийг алах

2

0

2

-100

2

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

5

9

4

44.4

3

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

83

65

18

-21.6

4

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1

0

0

-0

5

Хүчиндэх

2

8

6

75

6

Хүн худалдаалах

0

0

0

0

7

Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг /14-р бүлэг/

0

0

0

0

8

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15-р бүлэг/

1

0

0

-0

9

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /16-р бүлэг/

0

0

0

0

10

Хулгайлах

30

21

9

-30

11

Дээрэмдэх

3

3

0

0

12

Залилах

4

6

2

 

13

Мал хулгайлах

20

7

13

-35

14

Татвар төлөхөөс зайлсхийх

0

0

0

0

15

Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

1

1

0

0

16

Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /19-р бүлэг/

3

0

0

0

17

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах

0

0

0

0

18

Эрүү шүүлт тулгах

0

0

0

0

19

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

0

0

0

0

20

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1

1

0

0

21

Хахууль авах

0

0

0

0

22

Хахууль өгөх

0

0

0

0

23

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

0

0

0

0

24

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /24-р бүлэг/

28

25

3

         -10.8

25

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /26-р бүлэг/

0

1

0

100

26

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

22

14

8

-36.4

27

Бусад

25

17

8

-32

 

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүчиндэх гэмт хэргүүд өсөх хандлагатай байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг эзлэх хувиар нь авч үзвэл нийт шийдвэрлэсэн хэргийн 36.7 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 11.8 хувийг хулгайлах гэмт хэрэг, 7.9 хувийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 14.1 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Ял шийтгүүлэгчид: Тус шүүхээс 163 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл 18-21 насны ял шийтгүүлэгч 5.5 хувь, 22-29 насны ял шийтгүүлэгч 23.7 хувь, 30-34 насны ял шийтгүүлэгч 14.6 хувь, 35-аас дээш насны ял шийтгүүлэгч 48.5 хувийг тус тус эзэлж байна.

Хүснэгт 3.

2021 оны 2 дугаар улиралд тус шүүхээр 30 хүн хорих ялаар, 113 хүн торгох ялаар, 20 хүн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Хорих ял оногдуулж, хорих ял биечлэн эдлүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн 1 эмэгтэй байна.

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч өсвөр насны 5 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг, 4 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 37 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг тус тус авсан.

Хорих ял оногдуулах байдал өмнөх оныхоос 1.3 хувиар буурсан байна.

Торгох ял шийтгүүлэгчдийн тоо өмнөх онтой харьцуулахад 1.4 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэгсдийн тоо 52.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.    

2021 оны 2 дугаар улирлын байдлаар шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаагүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

Гэмт хэргийн улмаас нийт 212 хүн, 25 төрийн байгууллага хохирсон байна. Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний 64 нь эмэгтэй, 8 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэргийн улмаас хүний амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлыг авч үзвэл амь хохирсон 5, эрүүл мэндийн хувьд хүнд хохирсон 12, хүндэвтэр хохирсон 10, хөнгөн хохирсон 70 хүн байх бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал амь хохирсон хүний тоо 35.7 хувиар, хүндэвтэр хохирсон 37.5 хувиар, хөнгөн хохирсон 15.7 хувиар буурсан, эрүүл мэндийн хувьд хүнд хохирсон 1.9 хувиар өссөн дүнтэй байна.

Хүснэгт 5.

Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэндэд учирсан хохирол

Тус шүүхээр 2021 оны 2 улирлын байдлаар шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ 324.768.280 төгрөг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 72.256.286 төгрөгөөр буюу 13.2 хувиар өссөн байна.

Хэргийн үлдэгдэл:

Тус шүүх тайлант хугацаанд нийт эрүүгийн 25 хэргийн үлдэгдэлтэй байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад өсөлт бууралтгүй, хугацаа хэтэрсэн хэргийн үлдэгдэлгүй байна.

Хүснэгт 6.

 

2 дугаар улирал

Өсөлт, бууралт

2020 он

2021 он

Тоо

Хувь

1

Тайлангийн эцсийн үлдэгдэл хэрэг

25

25

0

0

2

Хугацаа хэтэрсэн үлдэгдэл хэрэг

0

0

0

0

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ