МЭДЭГДЭЛ

 

МЭДЭГДЭЛ

Хөвсгөл аймгийн шүүхийн байранд Коронавирус /Ковид-19/ халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Аймгийн Онцгой Комиссын шуурхай штабын заавар, зөвлөмж, шүүхийн дэргэдэх Гамшгаас хамгаалах шуурхай штабын шийдвэрийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн байдал, эрүүл мэндийн байдлыг тандах, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэхтэй холбогдуулан  2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал “Шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудагдсан болон шүүх хуралд оролцохоос бусад иргэдийг шүүхийн байранд нэвтрүүлэхгүй” шүүхийн үйлчилгээг “Цахимаар үзүүлэх” болсныг үүгээр мэдэгдэж байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан ажлын өдрүүдэд гомдол, хүсэлт, тендерийн тодорхойлолтыг khuvsgul_tg@shuukh.mn цахим хаягаар, эрүүгийн хэргийг 09 цагаас 16 цагийн хооронд, зөрчлийн хэргийг 09 цагаас 15 цагийн хооронд, өргөдөл, нэхэмжлэлийг цахимаар болон шуудангаар тус тус хүлээн авна.

Түүнчлэн иргэд үйлчлүүлэгч нар шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг хуваарилалт, шүүх хуралдааны зар, тоймыг

  • Мэдээлэл лавлагааны 70383257, мэдээлэл лавлагааны мэргэжилтний 88604577,
  • Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахын 94366363,
  • Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын 88777047,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахын 89136039,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахын 96939377 дугаартай утсаар болон khuvsgul_tg@shuukh.mn цахим хаяг, www.court.khs.gov.mn вэб сайтаас авч болно.

Хөвсгөл аймагт Covid-19 цар тахлын тохиолдол буурахгүй байгаа тул аюулт халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүсье.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,
ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ