МЭДЭГДЭЛ

Хөвсгөл аймгийн шүүхийн байранд Коронавирус /Covid-19/-ын халдварын тохиолдол олноор бүртгэгдсэн. Шүүгч, ажилтнуудын гэр бүлийн гишүүд халдвар авч тусгаарлагдсан тохиолдол ихээр нэмэгдсэн. Шүүхийн байр, өрөө, тасалгаа бүхэлдээ голомт болсон тул халдварыг хумих зорилгоор мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх Орон тооны бус шуурхай штабын шийдвэрийг үндэслэн шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийн байдлыг тандаж, шинжилгээнд хамрагдах, шүүхийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх болсонтой холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

Зайлшгүй шаардлагатай болон шүүхийн мэдэгдэх хуудастай иргэнийг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан шүүгч, ажилтны зөвшөөрлөөр шүүхийн байранд түр нэвтрүүлнэ.

Дээрх хугацаанд Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргах өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичиг, нэхэмжлэлийг khuvsgul_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

Шуудан болон цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Түүнчлэн иргэд үйлчлүүлэгч нар шүүхийн үйл ажиллагаа, архивын лавлагаа, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг хуваарилалт, шүүх хуралдааны зар, тоймыг

·        Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын 99000485,

·        Архив бичиг хэргийн эрхлэгчийн 99249130,

·     Мэдээлэл лавлагааны 70383257, мэдээлэл лавлагааны мэргэжилтний 89871780,

·     Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахын 94366363,

·     Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын 88777047,

·     Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахын 89136039,

·     Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахын 96939377 дугаартай утсаар болон khuvsgul_tg@shuukh.mn цахим хаяг, www.court.khs.gov.mn вэб сайтаас авч болно.

 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ

2021.09.14