ЭМГЭНЭЛ

 

ЦЭРЭНДОРЖИЙН ОЛЗХҮҮ

/1941-2021/

         Ахмад шүүгч, Цэрэндоржийн Олзхүү нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Цэрэндоржийн Олзхүү нь 1941 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1965 оноос Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд Тракторын жолоочоор ажлыг гараагаа эхэлж, 1970 он хүртэл ажиллаж байгаад мөн оноос 1973 он хүртэл Хууль Цаазны дунд сургууль элсэн суралцаж төгссөн байна.

Тэрээр 1973 оноос 2003 он хүртэл Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч, нарийн бичгийн даргын ажлыг хийж байгаад 2003 онд өндөр настны тэтгэвэрт гарсан юм. Шүүхэд ажиллаж байх хугацаанд шүүн таслах ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 1982 онд хэрэгжүүлсэн Ардын хэсгийн 5 шүүхийг харьяа сумдад байршуулах ажилд идэвхтэй оролцож байжээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Төрийн дээд Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд болон салбарын бусад шагналаар шагнасан байна.

Талийгаачийн ажилч хичээнгүй,  шударга, эгэл даруу, бусдыг халамжлах, сургах, хойч үеэ бэлтгэх үйлсэд оруулсан зүтгэл, хүнлэг, энэрэнгүй сайхан зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

                            

                                         ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН