МЭДЭГДЭЛ

Шүүхийн байранд Коронавирус /Covid-19/ халдварын эерэг тохиолдлууд удаа дараа илэрч, халдварт өвчний голомт үүссэн байх тул холбогдох мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгаалалтын дэглэм сахих, биеийн байдлаа тандах, шүүхийн байранд бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлага үүслээ.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан

1. Нэхэмжлэл, гомдол, хугацаа сэргээлгэх хүсэлт, албадан гүйцэтгүүлэх хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт, өргөдлийг баталгаат шуудангаар, архивын лавлагаа, албан бичиг, тендерийн тодорхойлолт /албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт, төлбөрийг 100900005001 тоот дансанд/-ыг khuvsgul_tg@shuukh.mn цахим хаягаар тус тус ирүүлнэ үү.

2. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, шинээр шүүх хуралдаан товлохгүй байх,

3. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд шүүгч, захиргааны ажилтнууд шүүхийн байранд ирж ажиллахгүй, иргэдийг нэвтрүүлэхгүй байх,

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлт, нотлох баримтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авахгүй,

5. Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авахгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг мөн хүлээн авахгүй байхаар шийдвэрлэлээ.

Шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийн талаарх мэдээллийг

Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын 99000485,

Архив бичиг хэргийн эрхлэгчийн 99249130,

Мэдээлэл лавлагааны 70383257, мэдээлэл лавлагааны мэргэжилтний 88604577,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахын 94366363,

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын 88777047,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахын 89136039,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахын 96939377,

Эвлэрүүлэн зуучлагчийн 89949699 дугаартай утсаар болон khuvsgul_tg@shuukh.mn цахим хаяг, www.court.khs.gov.mn вэб сайтаас авч болно.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт та бүхэн хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ