Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 хоног тутмын иргэний хэргийн хөдөлгөөний мэдээ №01

1.Хүлээн авсан нэхэмжлэлийн тоо:

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх нийт 74 нэхэмжлэл хүлээн авч, 24 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

2. Иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн байдал:

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 58 хэрэг шийдвэрлэсэн

-    Шүүх хуралдаанаар 58 хэрэг  

Үүнээс: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан-31

             Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон-13

             Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон-3

             Шүүх хуралдаанаар зохигч эвлэрсэн-1

-    Хэргийг хялбаршуулсан журмаар 10 хэрэг, үүнээс

  • Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-6
  • Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн -3
  • Зохигч эвлэрсэн-0
  • Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн-1

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг:

-    Түдгэлзүүлсэн-3

-    Сэргээсэн-10

Хэргийг:

-    Хэрэгсэхгүй болгосон-3

-    Нэхэмжлэлийг буцаасан-2

-    Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан -25

-    Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан-0

-    Хэрэг шилжүүлсэн-0

-    Шүүх хуралдаан товлон зарласан 56 хэрэг, үүнээс шүүх хуралдаан хойшилсон-3 хэрэг байна.