Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд зориулсан сургалтад оролцлоо

Гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 15 гишүүн оролцсон тус сургалт 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үргэлжилж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны талаарх ойлголт, хандлага, хорооны үйл ажиллагаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах, нийгэмшихүйн чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагааны арга хэлбэр, гэрч, хохирогч хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн ажил үйлчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, гэрч, хохирогч болон гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчин, олон улсын стандарт зэрэг агуулгын хүрээнд явагдаж дээрх сургалтад Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрыг төлөөлж Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу сургалтад оролцсон гишүүдээс үнэлгээ авч, гэрчилгээ олгосноор сургалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг