Хангайн бүсийн спортын тэмцээн зохион байгууллаа

Хөвсгөл аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан хангайн бүсийн мэргэжил нэгт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх зорилгоор “Хангайн бүс”-ийн спортын тэмцээнийг Хөвсгөл аймгийн шүүхийн хамт олон Мөрөн суманд 2022 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны баг тамирчид Шатар, Ширээний теннис, Снукер, Пүүл бильярд, Сагсан бөмбөг, Гар бөмбөг зэрэг спортын 5 төрлийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллаар хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөв.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа оролцож нийт тамирчдад спортын өндөр амжилт хүсээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэндчилгээг танилцуулж, Хөвсгөл аймгийн шүүхэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч, мөн шүүхэд ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шагналаар шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.

Тухайлбал, Монголын Шүүхийн Ахмадын холбооны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн ахмад шүүгч Б.Нансалмаа “Шударга ёсны элч” цол, тэмдэгээр, Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Б.Маналжав, нярав Б.Батчимэг нар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг, шүүгчийн туслах Б.Адъяасүрэн, жолооч П.Батнасан нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

Түүнчлэн нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас шүүхийн бичиг хүргэгч Б.Маналжавт ширээний теннисийн спортын дэд мастер цол олгосныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа гардууллаа.

     1.Тэмцээний гар бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй:

1-р байр – Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр- Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид

3-р байр- Өвөрхангай аймгийн шүүхийн баг тамирчид

Эмэгтэй:

1-р байр –Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр- Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр- Архангай аймгийн шүүхийн баг тамирчид

 

     2. Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй:

1-р байр – Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид

2-р байр- Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр- Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид

Эмэгтэй:

1-р байр – Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр- Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид

3-р байр- Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид

     3. Шатарын тэмцээний төрөлд:

Эрэгтэй:

1-р байр- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир

2-р байр- Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр

3-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан жолооч П.Энхбаатар

Эмэгтэй:

1-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Орхонтамир

2-р байр- Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрынажилтан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Батхишиг

3-р байр- Өвөрхөнгай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан

     4. Ширээний теннисийн төрөлд:

Эрэгтэй:

1-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан сантехникч Б.Ганхуяг

2-р байр- Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан эвлэрүүлэн зуучлагч Л.Төмөрбарс,

3-р байр- Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан бичиг хүргэгч Б.Маналжав

Эмэгтэй:

1-р байр- Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг

2-р байр- Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам

3-р байр- Өвөрхөнгай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг

     5. Снукер бильярдын төрөлд:

Эрэгтэй:

1-р байр- Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай,

2-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан нягтлан бодогч Б.Батмөнх,

3-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа

     6. Пүүл бильярдын төрөлд:

Эмэгтэй:

1-р байр- Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Т.Цацрал,

2-р байр- Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн,

3-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Д.Бат-Отгон

     Багийн нийлбэр дүнгээр:

1-р байр- Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр –Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг