ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 6 сарын байдлаар өмнөх оны 7 хэрэг дээр шинээр 18 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас, 8 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан.

             2 хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд нийт шийдвэрлэвэл зохих 27 хэргээс 13 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн үеийн эцсийн байдлаар 14 хэргийн үлдэгдэлтэй байна.  

             Нийт хянан шийдвэрлэсэн 13 хэргээс 6 хэргийг хялбаршуулсан журмаар, 7 хэргийг ердийн журмаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн байна.

         Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны хагас жилийн байдлаар 26 хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 18 хэрэг, нэхэмжлэл шинээр хүлээн авсан нь

8 хэрэг, нэхэмжлэл буюу 30.7 хувиар тус тус буурсан байна

 

Хянан шийдвэрлэсэн 13 хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

Д/д

Маргааны төрөл

Хэргийн тоо

1

Ашигт малтмал

0

2

Газрын

4

3

Сонгууль

0

4

Төрийн албаны

7

5

Төрийн хяналт шалгалтын

2

6

Татварын

0

7

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой

0

 

            2022 оны хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 13 хэргийг хариуцагчийн төрлөөр авч үзвэл “Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага албан тушаалтан байна.

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ,

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР