ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2021 оны бүтэн жилийн мэдээ гаргаснаас хойш тасалбар болгож урьд оны үлдэгдэл иргэний эрх зүйн 6, гэр бүлийн эрх зүйн 20, хөдөлмөрийн ганцаарчилсан 1 нийт 27 өргөдөл. Шинээр иргэний эрх зүйн маргаантай 185, гэр бүлийн эрх зүйн маргаантай 136, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан 0, шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа ирсэн иргэний хэрэг 25 нийт 373 өргөдөл хүлээн авсан байна.

Үүнээс хүлээн авахаас татгалзсан 9, буцаасан, хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан 121, шийдвэрлэсэн 193, өргөдлийг амжилттай шийдвэрлэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан 143, эвлэрэл амжилтгүй болсон 50, үлдэгдэл 50 өргөдөл байна. Эвлэрүүлэн зуучлалд ирүүлсэн бүх шүүгчийн захирамжийг талуудад гардуулсан буюу хүргүүлсэн. Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө ирүүлсэн иргэний хэрэг байхгүй. 2 ба түүнээс дээш удаагийн уулзалтаар эвлэрэл амжилттай болсон маргаан 27 байна.

Улсын тэмдэгтийн хураамж, иргэний маргааны хувьд 3.988.064 төгрөг, гэр бүлийн маргаанд 3.960.000 төгрөг, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд 30.000 төгрөг нийт 7.978.064 төгрөг төвлөрүүлсэн байна.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу 1,060,000 төгрөгөөс доош хэмжээний үнийн дүнтэй иргэний эрх зүйн маргаанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэн өргөдлийг хүлээн авч, 1,060,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий өргөдөл материалд 30,000 төгрөгийн хураамж төлүүлэн хүлээн авч, ажиллагаа хийж байна. Гэр бүлийн эрх зүйн маргаанд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тухай баримтыг үндэслэн 3 өргөдлийг шийдвэрлэсэн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг 2018, 2019, 2020, 2021 оны бүтэн жил, 2022 оны хагас жилийн байдлаарх улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хагас жилийн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлт

 

 

 
 
 

Үзүүлэлт

м/д

Хасаг жил

Хагас жил

Тоо

Тоо

%

 
 
 

А

Б

2020

2021

өсөлт

бууралт

 хувь

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл
 

1

394

348

    0

-46

-13.2%

 
 

Хүлээн авахаас татгалзсан

2

0

9

+9

0

+100%

 

Буцаасан  / Хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан/

3

148

121

0

-27

-22.3%

 

Шийдвэрлэсэн

4

212

173

0

-39

-22.5%

 

үүнээс

Эвлэрэл амжилттай болсон

5

185

142

0

-43

-30.2%

 

Эвлэрэл амжилтгүй болсон

6

  27

31

+4

0

+12.9%

 

Үлдэгдэл

7

34

45

+11

0

+24.4%

 

Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл /10+11+13/

8

0

 0 

 0 

 0

 

Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг /15+16+18/

9

9

25

+14

      0

+56%

 

 

Тайлангийн эцсийн үлдэгдэл

10

34

50

+16

0

+32%

 

 

              2022 оны хагас жилийн байдлаар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны үр нөлөө, тоо, чанарыг судлахад 2022 он 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 472 хэрэг хянан шийдвэрлэснээс үзвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж, харьяа шүүхийн ачааллыг 30,2%-иар бууруулсан үзүүлэлт гарч байна. Энэ нь 2022 оны бүтэн жилийн байдлаар шүүхийн ачааллыг 35 хувиар бууруулах зорилт тавин ажиллах бүрэн боломжтой байна.

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ