“Шүүгчийн тангараг өргөх” ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Чинбатын Мөнхболорын шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн морин цагт боллоо.

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин нээж, шинээр томилогдож буй шүүгчийн товч намтрыг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу шүүгчийн тангаргийг өргүүллээ.

Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнууд, шүүгчийн гэр бүлийн төлөөлөл оролцож шинээр томилогдсон шүүгч Ч.Мөнхболорт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Монгол төрийн шүүгчийн өлмий бат, мэлмий хурц байх болтугай.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг