“Ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа

 
Шүүхийн сургалт, судалгааны багийн төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, эерэг зан үйлийг тогтоон хэвшүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлагын онцлог, хувь хүний ёс зүй, ёс суртахууны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэдвийн хүрээнд харилцан ярилцах, оролцогчдын үзэл бодлыг сонсох, харилцан бие биедээ талархал илэрхийлэх хэлбэрээр явуулсан нь сургалтыг сонирхолтой бөгөөд үр дүнтэй болгож чадлаа.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Шүүхийн сургалт, судалгааны баг